ТЕНДЕРИЙН УРИЛГА

2023-08-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

 

ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо: 2023 оны 8-р сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах урилга

 

Скайтел” ХХК-ийн үүрэн холбооны сүлжээний тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт гүйцэтгэх, засвар, сайжруулалт, гэмтэл сааталд ажиллах компанийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан компанитай Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.

Захиалагч: СКАЙТЕЛ ХХК

Хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх;

2. Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:

     a. Гадна холбооны кабель шугамын угсралтын тусгай зөвшөөрөл;

     b. Цамхаг, түүн дээрх холбооны төхөөрөмж угсралтын тусгай зөвшөөрөл;

3. Ижил төстэй ажил үйлчилгээ хийж гүйцэтгэж байсан туршлагатай байх: 2 жил;

4. ХАБЭА дотоод журамтай, мөрдөж ажилладаг хуулийн этгээд байх. ХАБ мэргэжилтэн (эсвэл давхар гүйцэтгэх ажилтан) томилогдсон байх;

5. НӨАТ төлөгч байх;

6. ШШГЕГ-т өр төлбөргүй байх;

7. Борлуулалтын орлого сүүлийн 2 жил тус бүр 50,000,000₮-с багагүй байх;

8. Мэргэшсэн инженер, техникийн ажилчдын тоо 5-с багагүй, зэрэг ажиллах багийн тоо 2-с багагүй байх;

9. Нийгмийн даатгалын лавлагаа(ИТА)-ны хамт ирүүлэх;

 

Сонгон шалгаруулалт ирүүлэх:

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза, зүүн талын хаалга, ресепшнд хүлээлгэн өгөх

2013 оны 08 сарын 21-ний 18:00 цаг хүртэл материалыг цаасан хэлбэрээр хүлээн авна.

Жич: Санал асуулгыг 2023 оны 08 сарын 18-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Холбоо барих хаяг:

     Е-мэйл хаяг: nyamerdene.o@skytel.mn

      Утас: 976-91112280

Оролцогчийн ирүүлсэн материалыг үнэлэх:

Захиалагч хүсэлт гаргасан оролцогчдын ирүүлсэн материалыг дотоод үнэлгээний аргачлалын дагуу үнэлэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж бичгээр мэдэгдэнэ. Захиалагч шаардлага хангасан оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно.

Бүрдүүлэх материалын жагсаалт.

     1   Ерөнхий шаардлага Сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан бичиг
Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Компанийн танилцуулга, ИТА-н танилцуулга, мэргэшсэн байдал. Зэрэг гарах багийн тоог тусгах.  ИТА-н нийгмийн даатгалын лавлагаа
 Өмнө нь ижил төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулга – сүүлийн 2 жил
2 Техникийн шаардлага Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл. Жич: Барилга, Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй бол давуу тал болно.
Угсралт суурилуулалт хийхэд шаардлагатай машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл(зураг), эсвэл түрээсийн гэрээний хуулбар
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн батлагдсан журамтай эсэх, хэрэгжүүлдэг ажлууд
ХАБ мэргэжилтэнтэй эсэх, хэрэв тусгайлсан ХАБ мэргэжилтэн байхгүй бол давхар гүйцэтгэх ажилтан томилогдсон эсэх, холбогдох материалыг хавсаргах
ХАБЭА эрсдэл гарахаас сэргийлж урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгдөг бүртгэл, учирч болох эрсдлийг хариуцах чадамжтай гэдгээ харуулах. Үүнд: ажлын багаж хэрэгсэл, ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл
3 Санхүүгийн шаардлага Өмнөх оны төрийн сангаар баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайлан, татварын тодорхойлолт, НӨАТ тайлан (хүсэлт гаргасан сарын өмнөх сарын тайлан)
ШШГЕГ-ын өр төлбөртэй эсэх тодорхойлолт (СШ зарласан өдрөөс хойш)
Борлуулалтын орлого: сүүлийн 2 жил тус бүр 50,000,000₮-с багагүй байх