04 03/2024
Скайтел групп орон нутаг дахь анхны Хэрэглэгчийн мэдээллийн төвөө Дархан хотод нээлээ.
Скайтелийн нийт хэрэглэгчдийн 80 хувь нь цахимаар үйлчилгээ авдаг болсон энэ үед хэрэглэгчийн мэдээллийн төвийг нээснээр, хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ илүү хурдан шуурхай болох юм.
Мөн энэхүү төв нь нээгдсэнээр Дархан хотод шинээр 75 ажлын байр бий болж байгаа бөгөөд Улаанбаатар дахь цалин, урамшууллын системээр орон нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлж байна.
Хэрэглэгчийн мэдээллийн төв нь Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдэдээ бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг өгч, санал хүсэлтийг хүлээн авч асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллах зорилготой. Скайтел группийн хувьд Дархан хотод 1999 онд өөрсдийн сүлжээгээ нэвтрүүлж, 2013 онд Скаймедиа үйлчилгээг мөн нэвтрүүлж байсан бол дахин 10 жилийн дараа хэрэглэгчийн мэдээллийн төвөө Дархан хотод нээж буй юм.
Скайтел групп ирэх жил болох 25 жилийн ойгоо угтан хэрэглэгч, харилцагч нартаа үйлчилгээгээ улам ойртуулахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлж хэрэглэгчдэдээ үйлчлэх цар хүрээгээ тэлсээр байна.
Та Скайтелийн 1515, 18001515, Скаймедиагийн 76769000 дугаарт холбогдож Дархан хотод байрлах Хэрэглэгчийн мэдээллийн лавлах төвөөр үйлчлүүлээрэй.
04 03/2024
01 02/2024
16 01/2024