Хаана ч үзэх GO+

2023-06-29 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Кино контент, телевизийн хязгааргүй энтертайнмент аяллын дараагийн үе болох GO+ шинэ технологид тавтай морилно уу. SkyGO үйлчилгээ GO+ болон шинэчлэгдэж, илүү дэвшилтэт боллоо.  

GO+ үйлчилгээг гар утас, таблет, веб хөтчөөс үзэхээс гадна Google компаниас албан ёсоор баталгаажсан Android TV төхөөрөмжийг зурагтдаа залган ашиглаж ямар ч интернэттэй үед дэлхийн хаанаас ч хил хязгааргүйгээр кино контент, телевизийн сувгуудыг үзэх, нөхөж, ухраах, эхнээс нь үзэх боломжтой боллоо.

GO+ үйлчилгээний Android TV төхөөрөмж нь Youtube, Google Search, Google Assistant зэрэг Google play store дээрх бүх аппликэйшн ажиллах ба кино контентын 4K Ultra HD хамгийн өндөр дүрслэл, Dolby 5.1 дуугаралт бүхий дэвшилтэт технологийг дэмждэг. GO+ Android TV төхөөрөмжийг холбон ямар ч зурагтыг ухаалаг болгон энтертайнмент үйлчилгээг ашиглах боломжийг олгож байна.   

 

GO+ шинэчлэл 

  • Android TV төхөөрөмжийн удирдлагаар монгол хэлээр дуу хоолойгоор хайлт хийх систем
  • 4K Ultra HD буюу өндөр чанартай дүрслэл
  •  Dolby 5.1 дуугаралттай кино контент
  • Google play store дээрх хүссэн апп болон тоглоомоо татаж ашиглах Android үйлдлийн систем 
  • Телевизийн хамгийн олон сувгийг 96 цаг нөхөж, ухраах, эхнээс нь үзэх үйлчилгээ 

Та GO 9.9K, GO 15.9K, GO 19.9K, GO 24.9K багцаас сонгон интернетээр дамжуулан багцад дагалдах гадаад болон дотоодын 90 гаруй телевизийн суваг, 3000 гаруй кино контентыг хүссэн дэлгэцээрээ, хязгааргүй үзээрэй.  

Хэзээ ч, хаанаас ч хүссэн төхөөрөмжөөсөө үзэх кино контент, телевизийн хязгааргүй энтертайнмент аялал GO+ үйлчилгээ.