04 03/2024
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулдаг нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн “ТОП 100” аж ахуйн нэгжээр СКАЙтел ГРУПП дахин шалгарлаа.
Үүрэн телефоны анхдагч операторын хувьд 2004 оноос эхлэн өнөөг хүртэл ТОП 100 тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил, харилцаа холбооны салбарт үргэлж шинэчлэлтийг хийж, салбарын байгууллагуудаа түүчээлэн ажилласаар ирсэн билээ.
СКАЙтел ХХК нь улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, ажлын байр, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал зэрэг голлох шалгуур үзүүлэлтээрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулан ажиллаж ийнхүү ТОП 100 аж ахуйн нэгжид дахин багтлаа.
Бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм хэрэглэгч, хамтрагч байгууллагууд болон нийт хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
04 03/2024
01 02/2024
16 01/2024