Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дата багцууд шинэчлэгдлээ

2023-05-15 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Хязгааргүй яриатай ДАТА БАГЦ худалдаанд гарлаа

Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дата багц идэвхжүүлээд сүлжээндээ хязгааргүй ярьдаг боллоо.

Та ярианы эрхтэй дараах дата багцуудаас сонгон идэвхжүүлээд тухайн багцын хугацааг дуустал өөрийн сүлжээнд үнэгүй яриарай. Тухайлбал та 6 хоногт ашиглах 6GB дата багц идэвхжүүлээд 6 хоногийн турш сүлжээндээ хязгааргүй ярих боломжтой.

Датагаа ав, Давхар ярь

*Нэмэлт ярианы эрх дата багцын ашиглах хугацаанд хүчинтэй байна

 

5GB, 20GB, 50GB ДАТА БАГЦ 50% ХЯМДАРЛАА

Нэг удаа идэвхжүүлээд сарын турш санаа амар байх урьдчилсан төлбөрт үйлчилгээний 5GB, 20GB, 50GB дата багцууд 5-р сарыг дуустал 50% хямдарлаа.

Хэрэглэгч та энэ сарыг дуусахаас өмнө өөрийн хэрэглээнд тохирсон хоног ихтэй дараах багцуудаас сонгоод тал үнээр нь идэвхжүүлэх урамшуулалд хамрагдаарай.

*Хямдралтай үнэ 5/31 дуустал хүчинтэй

 

ХОНОГ БАГАТАЙ ДАТА БАГЦУУД ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Нэгээс долоо хоног хүртэлх хугацаанд ашиглах боломжтой урьдчилсан төлбөрт үйлчилгээний дата багцууд шинэчлэгдэж, хэмнэлттэй үнээр илүү их датаг танд санал болгож байна.