ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ

2023-03-24 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙТЕЛ ГРУПП хүүхэд бүрд тэгш эрх, хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө ямагт зорин ажилладаг билээ.  

Энэ удаад бид нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутагт ХҮҮХЭД-НЯРАЙН мэс заслын тусламжийг хүртээмжтэй хүргэх зорилгоор “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн Ерөнхий мэс заслын Тасгийн эрхлэгч, клиникийн профессор, зөвлөх эмч Л.Ганбаяр болон түүний баг бүрэлдэхүүнтэй хамтран “ХҮҮХЭД, НЯРАЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” аяныг амжилттай зохион байгууллаа. 

ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд уг аяны хугацаанд Өвөрхангай аймагт 98 өвчтөнд зөвлөгөө, 15 өвчтөнд мэс заслын тусламж, Дундговь аймагт 82 өвчтөнд зөвлөгөө, 15 өвчтөнд мэс заслын тусламжыг үзүүллээ. 

Аяны хүрээнд Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр аймгийн нийт 552 мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулсан. 

Скайтел групп нь Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд дуудлагын төвийн үйлчилгээг нэвтрүүлэн, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Ингэснээр ЭХЭМҮТ-д ирэх дуудлагын ачаалал болон яаралтай дуудлага бүрийг алдахгүй байх боломжийг нэмэгдүүлэх юм. 

Бидний ирээдүйг өнгөлөх бяцхан зүрх бүхний төлөө Скайтел групп цаашдаа илүү өргөн цар хүрээтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах болно.