МОНГОЛ КИНО БҮТЭЭЛИЙГ “MN+” 91-Р СУВГААР

2023-02-17 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Монгол кино бүтээлүүдийг 24 цагийн турш танд хүргэх MN+ 91-р кино суваг зөвхөн СКАЙмедиа, SkyGO-д шинээр нэмэгдлээ. 

Та сувгаа СКАЙмедиа, SkyGO-ийн 91 дээр тааруулснаар Монголын алтан үеийн болон орчин цагийн шилдэг шинэ кино, контентуудыг нэг дороос хүлээн авч үзэх боломжтой.  

Мөн Лхагва, Бямба гарагуудын 21:30 цагт үзэгчдээс өндөр үнэлгээ авсан, дотоодын шилдэг болон шинэ хит бүтээлүүдийг онцгойлон танд хүргэх болно. 

MN+ сувгийг SKYmedia бүх багцын хэрэглэгч үнэ төлбөргүй, харин SkyGO хэрэглэгчид GO Basic эсвэл GO Plus багцаа идэвхжүүлээд үзэх боломжтой. 

Хэрвээ та гадаад улс оронд ажиллаж, амьдардаг бол www.skygo.mn болон SkyGO аппликэйшн татаж суулгаад дотоодын уран бүтээлчдийн кино бүтээлээ хүссэн үедээ гэр бүлээрээ үзээрэй.