Скайтел групп 2021 оны онцлох ЭНТРЕПРЕНЕР-ийн нэгээр шалгарлаа

2021-12-30 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Мэдээлэл харилцаа холбооны салбартаа тэргүүлэгч Скайтел групп Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 24 дэхь жилдээ зохион байгуулсан “ENTREPRENEUR-2021” шалгаруулалтын “Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер”-ээр  шалгарлаа.

Скайтел групп өнгөрч буй 2021 оноо ололт амжилтаар дүүрэн үдлээ. Бид дэвшилтэт технологийн олон шийдлийг хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэж, салбарынхаа ирээдүйг тодорхойлогч чиглүүлэгч байсаар ирсэн билээ. 2021 онд хэрэгжүүлсэн онцлог төслүүдээс дурьдвал уламжлалт гарын үсгийг орлох технологийн шийдэл болох СИМ картад суурилсан “Тоон гарын үсэг” хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг тоон гарын үсэг нь цахим орчинд тухайн иргэнийг өөрөө мөн болохыг бүрэн нотолж чадах, хуулиар хүчин төгөлдөр баталгаажсан дижитал технологи юм.

Мөн кино ертөнцөөр аялах дуртай хүн бүхэнд зориулан SkyGO үйлчилгээний нэг төлөөд бүгдийг үзэх боломжтой GO basic, GO plus багцуудыг танилцуулсан юм. SVOD нь кино контентыг үзэх Binge-watching хэв маяг, трендтэй нийцэх бизнес модел бөгөөд tokenization буюу автомат сунгалт хийх шийдэлтэй хамт нэвтрүүлсэн билээ.

   Скайтел групптэй хамт байж Ирээдүйг өнгөлж буй хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа.