СКАЙМЕДИАД "GAMER" БАГЦ НЭВТЭРЛЭЭ

2021-11-12 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

PLAY IT NOW                                 

Онлайнаар тоглоом тоглоход тулгардаг хамгийн түгээмэл асуудал бол сүлжээний хоцрогдол, гацалт байдаг. Тэгвэл СКАЙмедиагийн хэрэглэгч та тоглолтын явцад дээрх асуудлуудыг мартах боломжтой боллоо.

 

Бид ESport сонирхогчдод зориулсан “GAMER” интернэтийн багцыг танилцуулж байна. Та 50Mbps тусгай (Dedicated) хурдны интернэт багцыг ашигласнаар ямар ч серверт хандсан гацалт, хоцрогдол үүсэхгүй, интернэт хэрэглээний хязгааргүйгээр тоглох боломжтой. Мөн өдөр, оройн ямар ч цагт сүлжээний ачааллаас шалтгаалах нөлөөлөл танд мэдрэгдэхгүй байх болно.

GAMER багцыг 7 болон 30 хоногийн хугацаагаар идэвхжүүлэх боломжтой бөгөөд та хэрэглээндээ тохируулан сонголтоо хийгээрэй.

Багцын хугацаа

Хурд

Үнэ

7 хоног

50Mbps

19’000₮

30 хоног

50Mbps

39’000₮

 

Та www.skytel.mn веб сайт, Skytel аппликэйшнээр эсвэл мессеж илгээгээд GAMER багцыг хялбархан идэвхжүүлж болно.

www.skytel.mn веб хуудсаар идэвхжүүлэх бол:

www.skytel.mn > СКАЙмедиа > Нэвтрэх > Миний хэрэглээ > Нэмэлт үйлчилгээ > Gaming 50MB-30DAYS,  Gaming 50MB-7DAYS гэсэн сонголтуудаас сонгон идэвхжүүлэх

SKYtel аппликэйшнээр идэвхжүүлэх бол:

SKYtel аппликэйшн > СКАЙмедиа > Нэвтрэх > Хэрэглээ хянах > Нэмэлт үйлчилгээ > Gaming 50MB-30DAYS,   Gaming 50MB-7DAYS гэсэн сонголтуудаас сонгон идэвхжүүлэх

Мессежээр идэвхжүүлэх бол:

Та СКАЙмедиа бүртгэлтэй гар утасны дугаараасаа мессеж илгээн GAMER багцыг идэвхжүүлэх боломжтой.

Тусгай дугаар

Илгээх утга

Үйлчилгээ

 

СКАЙтелийн дугаараас 1222

Бусад оператороос 131222

 

Гэрээний дугаар зай аваад

  G7  

 GAMER багцыг 7 хоногоор идэвхжүүлэх

  G30  

 GAMER багцыг 30 хоногоор идэвхжүүлэх

 

Санамж:

  • Дата багцын үнэ тухайн сарын төлбөр дээр нэмж бодогдоно.
  • Багцыг СКАЙмедиа үйлчилгээний бүх багцууд дээр нэмэлтээр идэвхжүүлэх боломжтой.
  • Багцын төлбөр нь биллинг циклээр тооцогдоно.
    • 7 хоногийн багц хугацаа нь дуусаад болон сарын сүүлийн өдөр автоматаар цуцлагдана.
    • 30 хоногийн багц сарын сүүлийн өдөр автоматаар цуцлагдана.
  • Зөвхөн өрхийн үйлчилгээний хэрэглэгчид идэвхжүүлэх боломжтой.