Сурагчдад зориулсан “БЭЛЭГТЭЙ КИНО” цэс нэмэгдлээ

2021-09-03 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Бяцхан үрсдээ дуртай киног нь үзүүлээд тэдэндээ хамгийн хэрэгцээтэй бэлгийг нь өгөх “БЭЛЭГТЭЙ КИНО” цэс СКАЙмедиагийн видео санд шинээр нэмэгдлээ. Та хамгийн шинэ, шилдэг хүүхдийн кинонуудыг багтаасан тус цэсээс кино сонгон үзээд таны хүүхдэд зориулсан төрөл бүрийн бэлгийн эзэн болоорой.

Бэлгэнд Samsung таблет, Samsung Galaxy buds чихэвч, JET англи хэлний сургалтын эрх, Монголын Оюун ухааны академид суралцах эрх, хөгжим болон бүжгийн сургалтын эрхүүд зэрэг сурагч хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн бэлгүүд багтаж байна.

Бэлгийн эзэд буюу болзолт уралдааны ялагчдыг 10-р сарын 4, 11-р сарын 3-ны өдрүүдэд СКАЙмедиа фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Таны үзсэн кино бүрд болзолт уралдаанд оролцох 1 эрх нэмэгдэх болно.