SKYGO ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2021-06-30 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

HBO-ийн шилдэг цувралууд, сэтгэл сэргээх Солонгос драма, үе үеийн Холливудын болон Монгол кинонууд, спортын тоглолт нэвтрүүлгүүд гээд та дуртай бүхнээ хүссэн газраасаа хязгааргүй үзмээр байдаг уу? Тэгвэл яг таны хүсэлд нийцүүлэн SkyGO шинэчлэгдэж бүгдийг нэг багцаас үзэх боломжтой боллоо.

Та GO Basic, GO Plus багцуудаас өөрийн хэрэглээндээ нийцүүлэн сонголтоо хийгээрэй.

GO Basic багц:

GO Basic багцыг идэвхжүүлснээр Монгол, гадаадын шилдэг телевизийн сувгууд болон Холливуд, Монгол, Хүүхдийн, Баримтат, Цуврал хит кинонуудыг хязгааргүй үзэх боломжтой.

Мөн төлбөртэй буюу улбар шар одтой нэг контент үнэгүй үзэх эрх дагалдах болно.

GO Plus багц:

Харин GO Plus багцыг идэвхжүүлээд Монгол, гадаадын шилдэг телевизийн сувгууд болон HBO цувралууд, Солонгос хит драмууд, Холливуд, Монгол, Хүүхдийн, Баримтат, Цуврал хит кинонуудыг хязгааргүй үзээрэй.

Мөн төлбөртэй буюу улбар шар одтой хоёр контент үнэгүй үзэх эрх дагалдана.

Free багц:

Free багцыг идэвхжүүлээд Монгол телевизийн сувгууд, Дархлаа+ болон Movie+ цэсүүдээс төлбөргүй кинонууд үзэж, өдөр бүр шинэчлэгдэх бусад кино контентуудыг түрээслэн үзэх боломжтой.

It’s GO time