МЭДЭГДЭЛ

2021-06-18 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Мэдэгдэл

Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн анхааралд

Монголбанк зээлийн мэдээллийн сандаа зарим өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалт хийгдэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан дараах нөхцөлийг хангасан хэрэглэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх зохицуулалт хийж байна. Үүнд:

  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй удаа хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөрөө 2021.07.01-ний өдрөөс өмнө бүрэн төлсөн байх

Иймд СКАЙтел, СКАЙмедиа үйлчилгээний хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчид  2021.06.30-ны дотор бүрэн төлж барагдуулан энэхүү хуулийн зохицуулалтад хамрагдана уу.