КИНО БАГЦУУД ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2021-04-30 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Яг одоо үз!

СКАЙмедиа КИНО БАГЦУУД шинэчлэгдэж илүү олон, баялаг кино сонголттой боллоо. Та гэртээ байгаа эдгээр өдрүүддээ хүссэн багцаа аваад дуртай кинонуудаа тухлан үзээрэй.

Шинэчлэгдсэн багцууд

Монгол кино багц

Видео сангийн хамгийн өндөр үзэлттэй “37-р точка” кино багц, Boobies цуврал, Zura in Winter зэрэг бүтээлүүд Монголын бусад шилдэг кинонуудтай нэгдэж “Монгол кино” багц болон шинэчлэгдлээ. Тус багцад хамгийн сүүлийн үеийн шинэ кинонуудаас гадна, үзэлтээрээ тэргүүлсээр байгаа шилдэг уран бүтээлүүд багтаж байна. Багцын үнэ: 4900₮

Хүүхдийн кино багц

Бяцхан үзэгчдэдээ зориулсан тус багцад Walt Disney-ийн үе үеийн шилдэг анимейшн хүүхэлдэйн кинонууд болон Бяцхан оцон шувуу Пороро, Пеппа тоорой хүүхэлдэйн киноны бүх анги, бусад дэлхийн шилдэг хүүхдийн бүтээлүүдийг багтаалаа. Хүүхдийн кино багцаас та хүүхдэдээ зориулсан 500 орчим бүтээлийг үзүүлэх боломжтой. Багцын үнэ: 4900₮

Холливуд кино багц

Мэдээж дэлхийн шилдэг бүтээлүүдийг шимтэн үздэг үзэгчдэдээ зориулсан Холливуд кино багц. Та тус кино багцаас дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан Terminator: Dark Fate, Captain Marvel, X-Men: Dark Phoenix болон үе үеийн хит кино цувралуудыг хүссэнээрээ үзэх боломжтой. Таны хайртай кинонууд энэ багцад багтсан гэдэгт итгэлтэй байна. Багцын үнэ: 5900₮

Та шинэчлэгдсэн кино багцуудаас гадна HBO кино багц, Солонгос кино багц, Баримтат кино багц, Кино галлерей багцуудаас дуртайгаа сонгож үзээрэй.

Бидний хүргэж буй кино контент бүр оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр хэрэглэгч танд хүрдэг билээ.