SkyGO: “MOVIE+” цэсээс кино үзэнгээ дуртай хэлээ сураарай

2021-02-17 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Хадмал орчуулгатай кино үзэх нь хэл сурах хамгийн сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргуудын нэг. Энэ нь танд үгсийн бичигдэх байдал, холбоо хамаарлыг төвөггүй тогтооход туслаад зогсохгүй таныг огтхон ч уйдаахгүй байх болно. Тэгвэл та SkyGO-с кино үзэнгээ өөрийн сурч буй хэлээрээ хадмал орчуулгаа сонгон тааруулж хэлний мэдлэгээ тэлээрэй

SkyGO-ийн “Movie+English” цэсэн дэх киноны хэл, хадмалыг Англи, Монголоор хүссэнээрээ сольж үзэх боломжтой байсан бол тус цэс “MOVIE+” болон шинэчлэгдэж Хятад, Орос, Герман, Испани, Франц, Итали, Солонгос хадмал орчуулгын сонголттой боллоо.

Кино үзэнгээ хэл сурахын давуу тал:

  • Унших, ойлгох чадварыг дээшлүүлэх
  • Үгийн сангаа баяжуулах
  • Амьдрал дээр өргөн хүрээнд ашиглагддаг хэрэглээний хэлийг сурах
  • Үзэж буй киноныхоо сэдвийн хүрээн дэх үг хэллэгүүдийг сурах
  • Сэтгэл хөдлөлийн өнгө аяс, илэрхийллийг сурч авах гэх мэт олон чадваруудыг SkyGO-с хүссэн киногоо үзэнгээ олж аваарай.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорионы өдрүүд үргэлжилж гэртээ байгаа энэ хугацаандаа та дуртай зүйлээ хийнгээ өөрийгөө хөгжүүлж хэлний мэдлэгээ сайжруулах боломжийг битгий алдаарай.

SkyGO апп татах линк:
Appstore: https://apple.co/2IlwfY3
PlayStore: https://bit.ly/2ImVDN3