СКАЙМЕДИА 3.0 БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2021-01-25 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Хөгжилд төгсгөл, шинэчлэлд хязгаар үгүй. СКАЙмедиа IPTV үйлчилгээ илүү ухаалаг, ашиглахад таатай болон шинэчлэгдлээ. Хэрэглэгч та СКАЙмедиагийн шинэчлэгдэн сайжирсан 3.0 системд тавтай морил.

3.0 систем нь цоо шинэ өнгө төрхийг авчирсан бөгөөд хэрэглээний хувьд ч олон давуу талыг дагуулж байгаа юм. Тухайлбал,

УХААЛАГ ХАЙЛТ

Видео сангаас кино контент хайхдаа зөвхөн нэрээр нь бус контентын төрөл жанр, он, үнэ, улс, түлхүүр үг зэрэг өөрийн хүссэн төрлөөр хайх боломжтой. Ингэснээр танд хүссэн киногоо хялбархан олоход туслах болно.

ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ

Хүүхдүүд тусгай KIDS эрхээр нэвтрэн зурагтаа үзэх боломжтой бөгөөд та тухайн эрхэд насны ангилал үүсгэх, суваг түгжих, кино ангилах зэрэг хязгаарлалтуудыг тохируулах боломжтой. Энэхүү эрх нь таны хүүхдүүдийн нас, сэтгэхүйд тохирсон аюулгүй суваг, контентыг үзүүлэхэд зориулагдсан юм.

НӨХӨЖ ҮЗЭХ

Та  телевизийн нэвтрүүлгийг нөхөж, ухрааж үзэхийн тулд товчлуур дээр дараад хүлээх шаардлага гардаг байсан бол одоо 64 дахин өндөр хурдаар буюу нүд ирмэхийн зуурт л ухрааж, гүйлгэж хүссэн хэсэгтээ хүрдэг болж байна гэсэн үг.

ТӨСТЭЙ КИНО САНАЛ

Таны видео сангаас үзсэн кино таалагдаад дахиад яг тийм төрлийн кино үзэхийг хүсвэл кино бүрийг судалж, хайж, агуулга руу нь дарж орох шаардлагагүй болсон. Яг таны үзсэнтэй ижил төрлийн кинонуудыг видео сан танд санал болгох болно. Энэ систем таны үзсэн телевизийн нэвтрүүлэгт ч адил үйлчилнэ.

Энэ мэт хэрэглэгч тантай харилцах хэсэг илүү ойлгомжтой бүтэцтэй, хялбар ухаалаг боллоо.