СКАЙмедиа: Админ дугаар солих заавар

2021-01-08 Мэдээ мэдээлэл

СКАЙмедиа үйлчилгээнд бүртгэлтэй админ дугаараар дамжуулан хэрэглэгч үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой байдаг. Нэг өрхөөс зөвхөн нэг дугаарт админ эрх олгодог бөгөөд энэ нь үйлчилгээ болон төлбөр тооцоотой холбоотой эрсдлээс сэргийлж буй хэрэг юм.

Хэрэв та СКАЙмедиа үйлчилгээний АДМИН ДУГААРАА СОЛИХыг хүсвэл:

СКАЙтелийн дугаараас 1222, бусад оператороос 131222 дугаарт,

Гэрээний дугаар зай аваад W түлхүүр үсгийн араас солих дугаараа бичиж илгээгээд хялбархан сольж болно.

Эсвэл www.skytel.mn веб хуудсанд хандан,

Нэвтрэх > СКАЙмедиа > Админ дугаар солих товчийг даран гэрээний дугаар, регистрийн дугаараа оруулаад солих дугаараа оруулан солих боломжтой.