04 03/2024
СКАЙмедиа үйлчилгээний хэрэглэгч та төлбөрийн нэхэмжлэх, задаргаа, видео сангийн хэрэглээ зэрэг мэдээллүүдийг гэрээсээ гаралгүйгээр хялбархан авах боломжтой гэдгээ мэдэх үү?
Үүний тулд та ердөө зурагтынхаа Цахим салбар > Төлбөр тооцоо цэс рүү ороход л хангалттай. Энэ цэсээс та,
• Төлбөрийн нэхэмжлэх буюу задаргаа
• Контент хэрэглээний дэлгэрэнгүй мэдээлэл
• Сүүлийн 3 сарын төлбөрийн түүх
• QR код ашиглан төлбөр төлөх
• НӨАТ-ын баримт авах зэрэг төлбөр тооцоотой холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авч болно.
Мөн та www.skytel.mn веб хуудас болон SKYtel аппликэйшнд гэрээний дугаар, видео сангийн нууц үгээ оруулан нэвтэрснээр төлбөр төлөлт болон нэмэлт үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллүүдийг харах боломжтой.
Түүнчлэн таны өмнөх сарын хэрэглээний төлбөр дараа сарын 8-нд бодогдож төлбөрийн мэдээлэл илгээгдэх бөгөөд та энэ өдрөөс эхлэн 21-нийг дуустал төлбөрөө төлөх боломжтой байдаг байна.
04 03/2024
01 02/2024
16 01/2024