ШИНЭ ЖИЛЭЭ ШИНЭХЭН СКАЙМЕДИАТАЙ УГТААРАЙ

2020-12-21 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Арван хоёрдугаар сар... Жилийн хамгийн сүүлийн сар хэдий ч хамгийн гайхалтай мөчүүд энэ л өдрүүдэд үргэлжилж, нүд бүр мөрөөдлөөр гэрэлтэн шинэ бүхнээ төлөвлөдөг сар биш гэж үү? Тэгвэл сэтгэл хөдлөм шинэ зүйлсийн жагсаалтдаа та СКАЙмедиаг заавал нэмээрэй. Бүгд гадуур гаралгүйгээр эрүүл мэнд, хайртай хүмүүсээ хамгаалж буй энэ үед гэртээ илүү тухтай, дулаан уур амьсгалтай байхад тань СКАЙмедиа анхаарах болно.

Та СКАЙмедиа үйлчилгээний, тэр дундаа бүхнийг багтаасан UP багцын шинэ хэрэглэгч болоод 3 сарын турш үйлчилгээний суурь хураамжаасаа 100% чөлөөлөгдөх боломжтой. Мөн шинэ хэрэглэгч болсон эхний сардаа видео сангаас хүссэн бүх нэг ангит киногоо 0₮-өөр үзэх давхар урамшууллыг таны гэр бүлд бэлэглэж байна.

Харин СКАЙмедиа үйлчилгээний гуравласан TP багцын шинэ хэрэглэгч болсноор 3 сарын турш үйлчилгээний суурь хураамжаасаа 50% чөлөөлөгдөх боломжтой.

Та 76769000 дугаарт холбогдож, эсвэл SKYmedia фэйсбүүк чатаар холбогдон гэрээсээ гаралгүйгээр СКАЙмедиа үйлчилгээний шинэ хэрэглэгч болоорой.

Шинэ хэрэглэгчийн төхөөрөмж: 0₮

#Урагшаа2021 #БидБэлэн