МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛОН УЛСЫН 32 ДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОЖ АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛСОН А.НЯМДАВААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-09-29 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел групп Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиадаас Монгол улсдаа анхны АЛТАН медалийг авчирсан Амарын Нямдаваа болон  түүний багш А.Батжаргал нарыг хүлээн авч талархал илэрхийллээ. А.Нямдаваа нь дэлхийн 86 орны 349 сурагчидтай өөрийн мэдлэг чадвараар өрсөлдөн алтан медалийн эзэн болсон юм. Мөн тэрээр 2019 онд Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас мөнгөн медалийг анх удаа Монгол улсад авчирсан амжилтын эзэн билээ.

СКАЙтел групп  Мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбартаа тэргүүлэгч залуусыг дэмжин ажилласаар ирсэн билээ.

Ингээд Монгол улсын мэдээлэл технологийн салбарын ирээдүйг өнгөлж буй А.Нямдаваадаа цаашдын их зорилгодоо хүрэхийн ерөөл дэвшүүлье.

Дижитал Дэвшилд Манлайлагч СКАЙтел групп