“ХАМТДАА САЙН ҮЙЛС БҮТЭЭЦГЭЭЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-09-10 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ Нийгмийн хариуцлага

“ХАМТДАА САЙН ҮЙЛС БҮТЭЭЦГЭЭЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СКАЙтел ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд "БАГА НАСНЫ СУРАГЧДЫГ БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРГИЙЛЭХ" уриан дор сайн үйлсийн аян зохион байгууллаа. Тус аянд дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн онлайнаар төлсөн төлбөр тутмын 200₮-ийг зориулсан юм. Энэ жил ерөнхий боловсролын 104 болон 124-р сургуульд шинээр элсэн орсон бага ангийн сурагчдад баяр хүргэн, сурлагын өндөр амжилт хүсэж COVID-19 коронавируст халдварын болзошгүй аюулаас сэргийлэхэд туслах зорилгоор анхан шатны зайлшгүй хэрэглээ болох гар ариутгагч, амны хаалт болон хичээлийн хэрэглэл бэлэглэлээ.

Сайн үйлсийн аяныг дэмжин ажилласан 104 болон 124-р сургуулийн захиргаанд талархал илэрхийлье.

Монголын ирээдүй, багачуудаа дэмжиж сайн үйлсийн аянд оролцсон бүх хэрэглэгчдэдээ баярлалаа.

СКАЙтел ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ