ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН “ALPHA KIDS” ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО

2020-08-05 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН “ALPHA KIDS” ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО



ALPHA KIDS үйлчилгээ гэж юу вэ?
“ALPHA KIDS” бол 5-12 насны хүүхдэд зориулсан урьдчилсан төлбөрт үйлчилгээ юм. 
Таны хүүхэд дансандаа нэгжгүй байсан ч аав ээжтэйгээ ярьж, мессеж бичиж, дата үнэгүй ашиглах боломжтой. Бяцхан үрсийн хэрэглээнд тохирсон шинэ үйлчилгээг сонгосноор олон хөнгөлөлт, урамшуулал авах болно.

ALPHA KIDS үйлчилгээний давуу тал юу вэ?

  • Аав ээжийнхээ төлбөр төлөлт, цэнэглэлт тутмаас 10%-н бонус нэгж авна
  • Аав ээжтэйгээ хүссэн үедээ хязгааргүй ярих боломжтой
  • Хязгааргүй дата ашиглана
  • Хязгааргүй хоногтой
  • Өдөр бүр сүлжээндээ 50 мессеж бичих эрхтэй

ALPHA KIDS үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?
Хүүхэд тань СКАЙтелийн хэрэглэгч бол тусгай дугаарт аав ээжийнхээ утасны дугаарыг илгээж үйлчилгээнд бүртгүүлнэ. ALPHA KIDS үйлчилгээний шинэ дугаар авах бол төрсний гэрчилгээтэйгээ үйлчилгээний салбарт ирээд дугаараа сонгож, бүртгүүлээрэй.

Санамж:
- Хүүхдийн дугаараас хүсэлт илгээхэд эцэг эхийн дугаараас 30 минутын дотор хүсэлтийг баталгаажуулснаар үйлчилгээнд бүртгэнэ.
-  Нэг дугаарт хамгийн ихдээ 3 хүртэлх ALPHA KIDS-н дугаар бүртгэх боломжтой.
- Эцэг эхийн дугаарын бүртгэл дутуу тохиолдолд бүртгэгдэх боломжгүй байна.


ALPHA KIDS үйлчилгээний тариф хэд вэ?
Скайтелийн урьдчилсан төлбөрт DO болон SKYphone үйлчилгээнээс сонголтоо хийгээрэй. 

                                             

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах: https://www.skytel.mn/p/prepaid