iPhone ГАР УТАС ХУДАЛДАН АВААД 120GB ДАТА, eSIM-ТЭЙ БОЛООРОЙ

2020-07-31 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙТЕЛААС iPhone ГАР УТАС ХУДАЛДАН АВААД 120GB ДАТА, eSIM-ТЭЙ БОЛООРОЙ



Стив Жобс 2007 онд анхны iPhone-оо танилцуулахдаа “Өнөөдөр, Apple компани гар утас гэдэг зүйлийг дахин бүтээнэ” гээд ухаалаг гар утасны үеийг эхлүүлсэн. Тэр цагаас хойш iPhone утасны борлуулалтын тоо тасралтгүй өсөж, загвар нь өөрчлөгдөж, амьдралын хэв маягт хувьсал хийж, хүлээлтээс давсан шинэчлэлтийг харуулсаар байна.
Тухайлбал: iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max загварын хувьд өнгөний тод ялгарал бүхий Super Retina XDR дэлгэц, царай таних системтэй болж, 4K чанартайгаар дүрс бичлэг хийж, 4 метр гүн усанд 30 минут тэсвэртэй байх усны хамгаалалттай болж сайжирсан юм.
Тэгвэл СКАЙтел компани iPhone гар утас худалдан авч буй хэрэглэгчдэдээ зориулж бүтэн жилийн турш ашиглах дататай урамшууллыг санал болгож байна. Та зөвхөн гар утас худалдан аваад дараах урамшуулалд хамрагдах боломжтой.  

СКАЙтелаас iPhone гар утас худалдан авсан дараа төлбөрт хэрэглэгч:


СКАЙтелаас iPhone гар утас худалдан авсан урьдчилсан төлбөрт хэрэглэгч:

Гар утас худалдан авалт бүрд дата урамшууллаас гадна eSIM олгох юм. Та eSIM-ний талаарх мэдээллийг хараахан авч амжаагүй бол энэ талаарх мэдээллийг танд хүргэе.
eSIM гэж юу вэ?
eSIM нь гар утас, таблет, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжид биет сим хийхгүйгээр гар утасны дугаар ашиглах дижитал, дэвшилтэт технологи юм.
eSIM-ний давуу тал:

  • Бүх операторын хэрэглэгч одоо ашиглаж буй дугаараасаа гадна СКАЙтелийн дугаар шинээр авах боломжтой
  • Төхөөрөмжөөс шалтгаалан нэг зэрэг олон дугаар зэрэг ашиглах боломжтой
  • eSIM тохируулснаар биет сим хэрэглэхгүй байж болно

iPhone гар утасны үнийн мэдээлэл

iPhone гар утсаа хаанаас авах вэ?
Хэрэглэгч та урамшуулалтай iPhone гар утсыг зөвхөн СКАЙтел үйлчилгээний төвөөс худалдан аваарай.
Бүх банкны лизингд хамрагдах боломжтой. Та харилцагч банкнаасаа лизингийн үйлчилгээний талаар лавлана уу.
Хаяг: СКАЙтел үйлчилгээний төв \ЧД, 3-р хороо, Тэнгис кино театрын замын урд тал \
Лавлах утас: 1515, 18001515, 77011818