“Movie+English” цэс шинээр нэмэгдлээ

2020-07-27 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Тухайн хэл дээр кино үзэх нь хэл сурах хамгийн сонирхолтой бөгөөд үр дүнтэй, шалгарсан аргуудын нэг. Энэ нь унших, сонсох чадварыг зэрэг хөгжүүлэхээс гадна хэл сурах уламжлалт аргуудыг бодвол таныг огтхон ч уйдаахгүй гэдгээрээ давуу талтай. Тэгвэл SkyGO-д Англи хэлний чад вараа ахиулахад хамгийн тохиромжтой кино контентуудаас бүрдсэн “Movie+English” цэс шинээр нэмэгдлээ.

                Та зөвхөн SkyGO-с үзэж байгаа гадаад киноныхоо хэл болон хадмалыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Тухайлбал та дуртай киногоо Англи эсвэл Монгол хэлээр, хадмалтай болон хадмалгүйгээр өөртөө тохируулан үзэж болно.

                Кино үзэнгээ англи хэл сурахын давуу тал:

  • Унших, сонсож ойлгох чадваруудыг дээшлүүлэх
  • Үгийн сангаа баяжуулах
  • Амьдрал дээр өргөн хүрээнд ашиглагддаг хэрэглээний Англи хэлийг сурах
  • Үзэж буй киноныхоо сэдвийн хүрээн дэх үг хэллэгүүдийг сурах
  • Сэтгэл хөдлөлийн өнгө аяс, илэрхийллийг сурч авах гэх мэт олон чадваруудыг SkyGO-с хүссэн киногоо үзэнгээ олж аваарай.