ДАТАГААР ДҮҮРЭН ЗУНЫ УРАМШУУЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-07-23 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ДАТАГААР ДҮҮРЭН ЗУНЫ УРАМШУУЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний цэнэглэгч карт, нэмэлт дата багцын зуны урамшуулал үргэлжилж байна. Энэ зун таны дата огтхон ч дуусахгүй, данс тань дандаа дүүрэн байх болно. Харин шинэ хэрэглэгчдийг онцгой, хосолсон урамшуулал хүлээж байгаа тул энэ зун СКАЙтелтай нэгдээрэй.
Та дараах урамшууллаас өөрийн хэрэглээндээ тааруулан сонгож, идэвхжүүлээрэй.

ЦЭНЭГЛЭГЧ КАРТЫН СОНГОЛТТОЙ УРАМШУУЛАЛ
Та дата их ашигладаг эсвэл утсаараа их ярьдаг бол цэнэглэгч картын урамшууллаас өөрт хэрэгтэйг нь сонгох боломжтой. Та 5.000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй цэнэглэгч картаар дансаа цэнэглээд 20GB дата эсвэл 50.000 бонус нэгжээс сонголтоо хийгээрэй.

Санамж: Цэнэглэлт хийснээс хойш 7 хоногийн дотор урамшууллаа сонгож идэвхжүүлнэ. 

 ИДЭВХЖҮҮЛСЭН ДАТА БҮР 2 ДАХИН ҮРЖИГДЭНЭ
Таны идэвхжүүлсэн нэмэлт дата багц бүр 2 дахин үржигдэх Double data урамшуулал үргэлжилж байна. Идэвхжүүлсэн нэмэлт дата багц бүр үржигдэхээс гадна нэмэлтээр танд  7 хоног ашиглах social багц бэлэглэх болно.

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧИД ЗОРИУЛСАН УРТ ХУГАЦААНЫ, ДАТА ИХТЭЙ УРАМШУУЛАЛ
СКАЙтел шинэ хэрэглэгчдэдээ 2020 оныг дуустал датандаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүллээ. Танд 2020 оныг  дуустал сар бүр үндсэн 10GB болон SkyGO аппликэйшн ашиглах 10GB нийт 20GB дата эрхийг бэлэглэж байна. 
Санамж: Бонус нэгжийг сүлжээний яриа болон задгай датанд ашиглана.                
                   SkyGO үзэх 10GB датаг зөвхөн SkyGO аппликэйшнд ашиглах боломжтой.
                   Хугацаандаа ашиглаагүй урамшууллын эрх устана.