iPhone 11 ГАР УТАСНЫ ШАГНАЛТАЙ Tik Tok УРАЛДААН ЗАРЛАЛАА

2020-07-09 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел компани Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өв соёлоо дэмжих зорилгоор “DeelteiDance” Tik Tok уралдааныг зарлаж байна. Уралдаанд оролцогчид зөвхөн дээлтэй бүжиглэж буй 16 секундийн бичлэгээ Tik Tok-д байршуулах юм.
DeelteiDance” Tik Tok уралдаанд оролцогчдоос “ iPhone 11”, “Samsung A30s” гар утасны ялагчдыг тодруулна.

Хэрхэн уралдаанд оролцох вэ? 
1. skytelofficial нэртэй Tik Tok хаягийг follow хийсэн байх https://vm.tiktok.com/J8saDxw/
2. Зөвхөн skytelofficial Tik Tok хаягт байршсан "Ирээдүйг өнгөлнө" дууг ашиглах
4. #DeelteiDance #SKYtel #Ireeduig_ungulnu hashtag-ыг дүрс бичлэгийн доор бичих
5. Монгол дээл, цамц өмсөх

DeelteiDance” Tik Tok уралдаан 7-р сарын 19-г дуустал үргэлжилж, 7-р сарын 20-нд гар утас авах ХОЁР ЯЛАГЧИЙГ тодруулна. 

Хэрхэн тодруулах вэ?
1. 60% Tik Tok-д цуглуулсан зүрхний тоо
2. 40% СКАЙтелийн шүүгчдийн саналыг харгалзан үзэж шалгаруулна. 

Уралдаанд бүх насныхан, бүх операторын хэрэглэгч оролцох боломжтой.