1001 КИНО ЕРТӨНЦӨД ТАВТАЙ МОРИЛ

2020-05-18 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Кино бол бодит ертөнцөөс холдож түр ч болов амсхийнгээ хүссэн мэдрэмжээ авахад бидэнд тусалдаг гайхам урлаг, ондоо нэг ертөнц, цоо шинэ адал явдал байдаг. Товчхондоо бол кино биднийг хормын төдийд өөр, өөр ертөнцөд хүргэж чадах шидтэй.

Тэгвэл СКАЙмедиа таныг нэг биш, нэлээн хэд ч биш бүр 1001 кино ертөнцийн адал явдал дүүрэн аялалд урьж байна. Та видео сангийн Box Office кино цэсээс дурын 3 киногоо сонгон үзээд л бусад бүх цэсээс хүссэн 1001 киногоо ҮНЭГҮЙ үзэх гайхалтай бэлгийг авах болно. Киногоо яаравчлан үзээрэй, урамшуулал зөвхөн тухайн сардаа хүчинтэй гэдгийг сануулъя.

Хэрэв та СКАЙмедиа үйлчилгээний шинэ хэрэглэгч болж байгаа, эсвэл СКАЙмедиа үйлчилгээний UP, TP багц руу шинээр шилжсэн бол 1001 кино үзэх эрх шууд нээгдэх болно. Харин дараагийн сараас эхлэн Box Office цэсээс 3 кино үзээд бусад цэсээс хүссэн 1001 киногоо ахин үзэж эхэлнэ.

Мөн Box Office цэсээс 3 кино үзсэний дараа танд Shake&Win тоглох 3 эрх идэвхжих бөгөөд дараагийн киноноос эхлэн кино бүрд 1 эрх нэмэгдэх болно. Тиймээс та SKYtel аппликэйшнийг гар утас, таблетандаа татаж суулгаад “1001 КИНО ЕРТӨНЦ Shake&Win” тоглож 55 инчийн Самсунг Смарт ТВ, XBOX One X төхөөрөмж, Dell зөөврийн компьютер, Самсунг A20S, Huawei Y9S гар утас, Имарт худалдааны төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг, 37-р точка бэлгийн багц болон бусад олон супер шагналын эзэн болоорой.

Санамж: Кино багц хамаарахгүй