eSIM ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

2020-05-15 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

eSIM гэж юу вэ?
eSIM нь гар утас, таблет, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжид биет сим хийхгүйгээр гар утасны дугаар ашиглах дижитал технологи юм. Та гар утсандаа eSIM тохируулснаар олон дугаар зэрэг ашиглах боломжтой.



eSIM-ний давуу тал
- Одоо ашиглаж буй гар утасны дугаараа eSIM болгох боломжтой
- Өөр үүрэн телефоны биет симтэй хамт ашиглаж болно
- 4G LTE өндөр хурдны интернэтэд холбогдоно
- Биет сим хэрэглэхгүй байж болно

Ямар төхөөрөмж eSIM-ийг дэмжих вэ?
Та өөрийн одоо ашиглаж буй төхөөрөмжөө eSIM дэмжих эсэхийг шалгах бол "eSIM" гэсэн утгыг 1222 дугаарт илгээнэ үү.

eSIM-ийг хаанаас авах вэ?
СКАЙтелийн үйлчилгээний салбарт хандан гар утасны дугаар бүхий QR код аваарай.
Лавлах утас: 1515
 https://www.skytel.mn/p/esim