БАРИМТАТ КИНО БАГЦ шинээр нэмэгдлээ

2020-05-07 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Дэлхийн шилдэг баримтат кинонуудыг дуу дүрсний өндөр чанар, албан ёсны эрхтэйгээр хүргэх БАРИМТАТ КИНО БАГЦ SkyGO болон СКАЙмедиа видео санд шинээр нэмэгдлээ.

                Баримтат киноны төрөл нь асар их судалгааны үр дүнд бүтээл болон мэндэлж үзэгчдийн хүртээл болдог. Иймээс тус багц танд кино үзэнгээ шинэ мэдлэг авч, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгох болно.

БАРИМТАТ КИНО БАГЦ-д хамгийн сүүлийн үеийн шилдэг бүтээлүүд багтаж байгаа юм. Тухайлбал та хэрэв хувцас загварын хорхойтон бол Францын алдарт DIOR брэнд үүсэн байгуулагдсанаас эхлээд өнөөдрийг хүртэлх 70 жилийн завгүй түүхийг өгүүлэх Oh Dior, мөн 20-р зууны загварын ертөнцөд эргэлт хийж цоо шинэ өнгө төрхийг бий болгосон суут дизайнер Yves Saint Laurent-ийн тухай бүтээлийг үзэх боломжтой. Харин урлагийг шимтэн сонирхогч үзэгчид маань поп арт урлагийг үндэслэгч зураач, дизайнер, кино найруулагч Andy Warhol-ийн тухай болон 20-р зууны попын хатан хаан Madonna-ийн талаар баримтат кинонуудыг сонгон үзэж болно. Түүнчлэн түймэр, тэр дундаа Австрали тивийн ойн түймрийн хөнөөл, амь насаа ч үл хайрлах эрэлхэг гал сөнөөгчдийн тухай цуврал бүтээл ч мөн энэхүү кино багцад багтаж байна.

Санамж: Оюуны өмчийн тусгай зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсаас эзэмшдэг тул SkyGO хэрэглэгчид гадны бүтээлүүдийг бусад орноос үзэх боломжгүйг анхаарна уу.