Дэлхийн хаанаас ч Монголруугаа ХЯЗГААРГҮЙ яриарай

2020-04-27 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Өдрөөс өдөрт дижиталчлагдаж буй дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн тоолж баршгүй олон дэвшлийг нээж, амьдралын хэмнэл бүрдээ дижитал хэрэглээг нэвтрүүлсээр байна. Тэгвэл бас нэгэн шинэ боломжийг та бидний, тэр дундаа гадаадад байгаа Монголчуудынхаа хэрэглээнд нэвтрүүлэхээр Cally үйлчилгээ шинээр мэндэллээ.

Cally үйлчилгээ нь дэлхийн хаанаас ч гар утас, таблет, компьютер ашиглан Монголын үүрэн болон суурин холбооны бүх сүлжээнд ХЯЗГААРГҮЙ ярих боломжийг олгох болно. Танд интернэт байхад л хангалттай. Дуудлага хүлээн авах хүнээ онлайн болохыг хүлээх шаардлагагүй, дугаараа оруулан залгаад л хүссэнээрээ ярина.

Зөвхөн яриад ч зогсохгүй Cally үйлчилгээний хэрэглэгчид хоорондоо видео дуудлага хийж, чат бичиж, файл дамжуулах болон бусад нэмэлт үйлчилгээнүүдийг авах бүрэн боломжтой.

Яагаад Cally үйлчилгээ гэж?

Монгол Улсын 180 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 6%-ыг бүрдүүлж байгаа юм. Эдгээр иргэдийн гэр бүл, найз нөхөд, ажлын түнш, хамтрагчид гээд тооцоод үзэхэд Монгол Улсын иргэдийн бараг тэн хагаст гадаад орон луу ямар нэгэн байдлаар холбогдох хэрэгцээ шаардлага байнга гардаг ажээ. Харин Cally гадны оронд ажиллаж амьдарч, аялж, албан ажлаар явж буй бүх Монголчууддаа ХЯЗГААРГҮЙ яриа, хялбар хэрэглээг санал болгож байна.

                Та www.Cally.mn веб сайтад хандан Cally үйлчилгээний 76****** дугаарлалтаас сонгон авч аппликэйшн дээрээ бүртгүүлснээр хүссэн дугаартаа залгаж, дуудлага хүлээн авах боломжтой болно.

Cally аппликэйшнийг өөрийн ашигладаг гар утас, таблет, компьютер дээрээ үнэ төлбөргүй татаж суулгаарай.

iOS: https://apple.co/3eQtAnr

Playstore: https://bit.ly/2yQstTS

Cally урьдчилсан төлбөрт үйлчилгээний багц:

Үнэ

Ашиглах хоног

Дагалдах ярианы эрх

Зохистой хэрэглээ

5000₮

14 хоног

Скайтел болон IP сүлжээнд хязгааргүй

Бусад сүлжээний 300 минут

10000₮

30 хоног

Скайтел болон IP сүлжээнд хязгааргүй

Бусад сүлжээний

500 минут

20000₮

90 хоног

Скайтел болон IP сүлжээнд хязгааргүй

Бусад сүлжээний

800 минут

30000₮

180 хоног

Скайтел болон IP сүлжээнд хязгааргүй

Бусад сүлжээний

1000 минут

50000₮

366 хоног

Скайтел болон IP сүлжээнд хязгааргүй

Бусад сүлжээний

2500 минут