Дэлхийн хит цувралууд “HBO олон ангит кино багц”-д нэмэгдлээ

2020-04-01 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Дэлхийн шилдэг цувралуудыг дуу дүрсний өндөр чанар, монгол дуу оруулалттайгаар хүргэдэг СКАЙмедиа “HBO олон ангит кино” багц шинэчлэгдэж, хит цувралууд шинээр нэмэгдлээ.

Дөнгөж өнгөрсөн онд дэлгэцнээ гарч эхэлсэн ч үзэгчдийг аль хэдийн байлдан дагуулсан цувралууд болох WATCHMEN, EUPHORIA болон HBO-ийн шилдэг цувралуудын нэг BIG LITTLE LIES-ийг та “HBO ОЛОН АНГИТ КИНО” багцаас оюуны өмчийн тусгай эрхтэйгээр, мэргэжлийн орчуулга болон дуу оруулалттайгаар үзэх боломжтой боллоо.

Мөн SkyGO-д “HBO БАГЦ” шинээр нэмэгдсэн бөгөөд та тус багцыг идэвхжүүлээд та HBO-ийн үндсэн 4 суваг болон шилдэг цувралуудыг нэг дороос үзээрэй.

Санамж: Оюуны өмчийн тусгай зөвшөөрлийг зөвхөн Монгол Улсаас эзэмшдэг тул гадны бүтээлүүдийг бусад орноос үзэх боломжгүйг анхаарна уу.

WATCHMEN

1986 онд хэвлэгдсэн WATCHMEN комик зохиолоос сэдэвлэсэн нийт 9 ангитай тус цуврал өнгөрсөн онд гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд 2019 оны хамгийн их үзэлттэй цувралуудын нэг болсон юм. Хэрвээ та супер баатартай комик, цувралуудын фэн бол энэ цувралыг заавал үзэхийг зөвлөе. Маш нарийн логик, хэлхээс бүхий үйл явдлууд таны сонирхлыг улам бүр татна гэдэгт эргэлзэхгүй байж болно.

WATCHMEN цувралыг үзэхээс өмнө 2009 онд нээлтээ хийсэн, найруулагч Зак Снайдерийн WATCHMEN (2009) бүрэн хэмжээний уран сайхны киног сонирхоод нэг үзээрэй. Тус киног СКАЙмедиа болон SkyGO-н видео сангаас ҮНЭГҮЙ үзэх боломжтойг дуулгахад таатай байна.

EUPHORIA

Өнгөрсөн зуны турш үзэгчдийн дунд шуугиан тарьсан EUPHORIA цувралд өнөөгийн нийгэм дэх өсвөр үеийнхэн, тэдний амьдралд тулгарах асуудлуудын талаар тод томруунаар өгүүлдэг.

EUPHORIA нь HBO-ийн анхны өсвөр насныхны цуврал бөгөөд анги тус бүрийг HBO сувгаар л гэхэд дор хаяж хагас сая хүн үзсэн гэсэн тооцоо гарчээ. Мөн тус цуврал нь өсвөр насны хүүхэдтэй аав ээжүүдийн заавал үзэх цувралаар нэрлэгдээд байгаа юм.

Цувралын өнгө төрх, өвөрмөц байдал нь үзэгч танд кино урлагаас авч болох хамгийн шинэлэг, орчин үелэг мэдрэмжийг авахад тань туслах болно.

BIG LITTLE LIES

Энгийн л гэрийн эзэгтэй нарын амьдралын талаар өгүүлэх мэт харагдавч, тэдний дундах “том нууц”, түүнийг тойрсон хачирхалтай явдлуудын төгс найруулга бүхий BIG LITTLE LIES цуврал нь HBO-н хамгийн шилдэг цувралуудын тоонд зүй ёсоор багтдаг. Тус цувралын эхний бүлэг тухайн жилийнхээ “Эмми авардс” болон “Алтан бөмбөрцөг” кино наадмаас хамгийн олон шагналыг хүртэж байсан юм.

Холливудын алдарт жүжигчин Николь Кидман, Риз Уитерспун, Шейлин Вудли нар тус цувралын гол дүрүүдийг хэрхэн гайхалтайгаар амилуулсныг та энэ цувралаас үзээрэй.