10X АМАР БОЛЛОО

2020-03-26 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙмедиа үйлчилгээний хэрэглэгч та интернэтийн хурдаа нэмэхийг хүсвэл цахим сувгаар гэрээгээ шинэчлэн 10 дахин хурдан интернэттэй TP үйлчилгээний багц руу шилжээрэй. Өөрийн биеэр үйлчилгээний салбарт хандах шаардлагагүй, байгаа газраасаа багцаа шилжүүлж, гэрээсээ гэрээ хийх илүү АМАР хэрэглээг бид санал болгож байна.

Та www.skytel.mn веб хуудас болон Skytel аппликэйшнд шинээр нэмэгдсэн БАГЦ ШИЛЖИХ цэсрүү нэвтрээд л хүссэн багцаа сонгон шилжиж 10 дахин өндөр хурдтай, хэрэглээ хязгааргүй интернэтээр хүссэнээрээ аялах боломжтой.

Мөн та багцаа шилжүүлснээр сонгосон багцын тань интернэт хурд 3 сарын турш ахин 10Mbps-р нэмэгдэх болно.

Эрхэм та өөрийгөө болон хайртай гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалан үйлчилгээний салбарт ирэлгүй СКАЙмедиа үйлчилгээний төлбөрөө төлөх, НӨАТ-ын баримт авах болон бусад олон нэмэлт үйлчилгээг цахим сувгаар авах боломжтой байдаг билээ.