“37-р ТОЧКА” төгсгөлийн ангийн ОНЛАЙН НЭЭЛТ тун удахгүй

2020-03-16 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Фантастик продакшны 10 жил болон СКАЙтел группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 анги дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус уран бүтээл өнгөрсөн хагас жилийн турш Монголдоо төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан бүх монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм.

                Тэгвэл киноны төгсгөлийн анги буюу “37-р ТОЧКА” бүрэн хэмжээний нэг ангит уран сайхны киноны “ОНЛАЙН НЭЭЛТ” тун удахгүй болох гэж байна. “Цаг үеийн нөхцөл байдлаас болон гадаадаас үздэг үзэгчдээ хүндэтгэн үзэж энэ удаа киногоо онлайнаар нээхээр болсон” хэмээн тус киноны ерөнхий найруулагч Б.Тамир болон ерөнхий продюсер Б.Батсайхан нар зарлалаа.

Харин онлайн нээлтийн 3 өдөрт буюу хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалах юм. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болно.

www.37tochka.mn веб хуудсаар захиалах заавар:

 

Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан аваарай.

Та “37-р ТОЧКА” олон ангит уран сайны киног хараахан үзэж амжаагүй байгаа бол СКАЙмедиа IPTV болон SkyGO видео санд 1-р бүлгийн 10 анги ҮНЭГҮЙ болсныг дуулгахад таатай байна.

Жич: Кино нээлтийн өдрийн мэдээллийг зөвхөн тасалбар захиалагчдад тусгайлан хүргэх болно.

Албан ёсны трейлер: