СКАЙМЕДИА ИНТЕРНЭТ ХУРД 10 ДАХИН НЭМЭГДЛЭЭ

2019-12-09 Урамшуулал Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Орчин цагийн гэр бүлийн гишүүн бүрийн хэрэглээнд зориулсан интернэт, IPTV, суурин утас хосолсон Скаймедиа гуравласан үйлчилгээний интернэт хурд 10 дахин нэмэгдэж, контентоор баялаг болон шинэчлэгдлээ.

Скаймедиа үйлчилгээний хэрэглэгч та өөрт ойр байрлах үйлчилгээний салбарт хандан гэрээгээ шинэчилснээр 10 дахин хурдтай ТР багцад шилжих боломжтой. Мөн шинэ хэрэглэгчдэдээ зориулан Скаймедиа төхөөрөмж 0 төгрөг болсныг дуулгахад таатай байна.

Өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны гуравласан ТР үйлчилгээ:

TP39500, TP49500 багцыг сонгосноор хамгийн их үзэлттэй HBO сувгийн багц болон гэр бүлийн сувгийн багц, кино галерей, хүүхдийн кино багцыг ямар ч нэмэлт төлбөргүйгээр үнэгүй үзэх боломжтой бөгөөд видео сан дахь шилдэг кино уран бүтээлүүдээс сонгон үзэх таатай нөхцөлийг танд санал болгож байна.

Скаймедиа үйлчилгээ нэвтэрсэн Улаанбаатар хот болон орон нутгийн бүх байршилд үйлчилгээний багцууд шинэчлэгдэж дижитал ертөнцийн шинэ хэмнэлд таныг 10 дахин хурдтайгаар хөтлөхөд бэлэн боллоо.