КОНТЕНТЫН ОРЧУУЛГА, ДУУ ОРУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ КОМПАНИУДАД

2019-12-09 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Огноо: 2019 оны 12-р сарын 09-ний өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: Контентын орчуулга хийх, дуу оруулалтын үйлчилгээ үзүүлэх компани шалгаруулах

        “Скаймедиа корпораци” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “Контентын орчуулга, дуу оруулалтын үйлчилгээ” үзүүлэх санал ирүүлэхийг хүсч байна. Захиалагч нь сонгогдсон компанитай нэг жилийн хугацаатай үндсэн гэрээ байгуулж, хамтарч ажиллана.

Сонирхсон хуулийн этгээд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ bulgan.b@skytel.mn хаягт ирүүлж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 12:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресейпшнд ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза

Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс

Утас: 9111-4346