НЭГИЙН ҮНЭЭР 50 МОНГОЛ КИНО

2019-11-12 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

НЭГИЙН ҮНЭЭР 50 МОНГОЛ КИНО

(СКАЙмедиа болон SkyGO видео санд)

Үзэх гэж төлөвлөсөн ч хараахан амжаагүй байгаа монгол кинонуудаа нэг дор бүгдийг нь үзэхийг хүсэж байна уу? Тэгвэл монгол кинонд дуртай үзэгч та бүхэндээ зориулан “Заавал үзэх 50 монгол кино” цоо шинэ кино багц СКАЙмедиа болон SkyGO видео санд шинээр нэмэгдлээ.

Тус кино багцад 2018, 2019 оны хамгийн сүүлийн үеийн шинэхэн кинонуудаас гадна үзэлтээрээ тэргүүлсээр байгаа монгол кинонууд багтах болно. Тухайлбал кино театрын дэлгэцээс буугаад удаагүй “Намуухан” киноноос эхлээд Deja Vu, Хүний цаана зэрэг үзэлтээрээ тогтмол тэргүүлж буй олон шинэ, шилдэг уран бүтээлүүд багтаж байна. Энэ бүх киног та ердөө 5000₮ төлөөд бүтэн сарын турш хязгааргүй үзэх боломжтой.

Бидний хүргэж буй кино контент бүр оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр хэрэглэгч танд хүрдэг билээ.