БАРИЛГА ОРОН СУУЦ 2019 үзэсгэлэнд СКАЙмедиа оролцож байна

2019-09-07 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Монгол улсад шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойд зориулан зохиогдож буй “БАРИЛГА ОРОН СУУЦ-2019” үзэсгэлэн яармаг Мишээл Экспо олон улсын худалдааны төвд 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд  “НОГООН ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриан дор барилга угсралт, орон сууцын худалдаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд нэгдэж өөрсдийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байгаа юм. “БАРИЛГА ОРОН СУУЦ-2019” үзэсгэлэнд барилгын салбарын шилдгүүд нэг дор цуглахаас гадна тохижилт үйлчилгээ, техник технологийн шилдэг байгууллагууд мөн оролцож байгаа юм. Экспод СКАЙмедиа корпорац орчин үеийн дэвшилтэд техник технологи буюу мэдээлэл харилцаа холбооны цогц шийдэл болох өндөр хурдны интернэт, IPTV, скаймедиа гуравласан үйлчилгээний талаарх мэдээллийг танилцуулж, сүлжээ орсон шинэ байрны захиалагчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах, урамшуулах зорилгоор оролцож байна.  “БАРИЛГА ОРОН СУУЦ-2019” үзэсгэлэн 2019 оны 9 дүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд барилга орон сууцны худалдаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагын төлөөлөгч та бүхэн таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн урамшуулалтай, хэмнэлттэй, шинэ сонирхолтой олон хөтөлбөртэй СКАЙмедиагийн үйлчилгээгээ өргөнөөр сонирхоорой.