СКАЙТЕЛИЙН ХЭРЭГЛЭГЧ БҮР SKYGO ЭРХТЭЙ

2019-08-29 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Скайтелийн хэрэглэгч та 1222 дугаарт BONUS SKYGO гэсэн мессеж илгээж, шинэ кино контентууд, шилдэг телевизийн сувгуудтай SkyGO үйлчилгээний 3900₮ KIDS багцыг 1 сар үнэгүй үзээрэй.

Хэрэв та SkyGO үйлчилгээнд бүртгэлгүй бол таны утсанд 6 оронтой нууц үг мессежээр ирэх бөгөөд SkyGO аппликэйшнд өөрийн утасны дугаар, нууц үгээ оруулан нэвтэрснээр KIDS багцын урамшууллыг ашиглах боломжтой.

Харин SkyGO үйлчилгээнд бүртгэлтэй ч FREE багц ашиглаж байгаа Скайтелийн хэрэглэгч та дээрх мессежийг 1222 дугаарт илгээснээр танд KIDS багцын эрх үүснэ. Аль хэдийн KIDS, SPORT багцыг ашиглаж байгаа бол тухайн багцын эрх дахин 1 сараар сунгагдана.

SkyGO нь интернэтэд суурилсан үйлчилгээ бөгөөд дэлхийн хаанаас ч гар утас, таблет, зөөврийн компьютер гээд хүссэн төхөөрөмжөөрөө Монгол, гадаадын телевизийн шилдэг сувгууд, албан ёсны эрхтэй кино, контентуудыг үзэх боломжтой. Хэрэв үзэхийг хүссэн нэвтрүүлгээ шууд гарч байхад нь үзэж амжаагүй бол нөхөж, ухрааж, зогсоож үзэх боломж SkyGO-д нээлттэй.

Та AppStore болон PlayStore-оос SkyGO аппликэйшнийг татаж, бүртгүүлэн ашиглаарай.

SkyGO 3900₮ KIDS багцын мэдээлэл:

Багцын мэдээлэл

Kids

Багцад дагалдах сувгийн тоо

33

Багцад дагалдах кино контентууд

Сонгогдсон кино контентууд + Pororo бүх бүлэг

 

Урамшууллыг хугацаа: 10-р сарын 20-ныг дуустал