ОЛИМПИЗМИЙГ ДЭМЖИГЧ СКАЙТЕЛ КОМПАНИ ОЛИМПИЙН ХОРООНЫ “АЛТАН ТҮНШ” БОЛЛОО

2019-08-29 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ Нийгмийн хариуцлага

Олимпизмийг хөгжүүлэх үйлсийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүн чиглэл, эрхэм зорилгод тодорхойлон ажилладаг СКАЙтел компани даян дэлхийн их наадам “Лондон 2012”,  “Рио-2016” олимпийн наадамд  МҮОХ-ны албан ёсны түншээр хамтран ажиллаж байсан бол энэ удаад мөн “Токио 2020” 31 дахь удаагийн Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжин ажиллахаар болсоныг дуулгахад таатай байна.

           Монголын Үндэсний Олимпийн Хорооны “АЛТАН ТҮНШ” байгууллагаар ажилласнаар  үндэсний тэргүүлэгч компаниудын нэг Скайтел компани эх орноо төлөөлөн хүн төрөлхтний спортын хамгийн том наадамд оролцох баг тамирчдын Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөх эрхэм үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа үйл хэрэг билээ.

Өнгөрсөн “Рио-2016” олимпийн наадамд  Скайтел компани олимпийн Өнгөлөг картыг худалдаанд гаргасан бөгөөд тус картын үнийн дүнгийн 5%-ийг Рио 2016 олимпод эх орныхоо нэрийг алдрын индэрт дуурсгахаар хөлс хүчээ урсган, сэтгэл зүрхээ дайчилж буй монгол тамирчдадаа хандивлаж байсан бөгөөд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Д.Сумъяа энэ олимпод монгол тамирчдаасаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж, анхны мөнгөн медаль хүртсэн төдийгүй, монголын эмэгтэй жүдочдоос анхны Олимпийн медальтан болж их спортын түүхэнд бичигдсэн.

Ийнхүү ахин даян дэлхийн их  наадамд баг тамирчдаа дэмжин ажиллах зорилготой МҮОХорооны “Алтан түнш”-ээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Скайтел компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарантуяа болон МҮОХорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компанийн хувьд Скайтел компани нь их спортыг дэмжих, сурталчилах, залуусын дунд эрүүл амьдралыг сурталчилах зорилгоор спортын төрөл бүрийн арга хэмжээг байнга зохион байгуулж, тэднийг дэмжиж, ивээн тэтгэн хамтран ажилладаг ба цаашдаа ч үргэлж дэмжин ажиллахыг зорих болно.

СКАЙТЕЛ ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ