04 03/2024
Анх 1969 онд Америкийн сансрын нисгэгч Нейл Армстронг сар луу нисэхдээ тухайн үед НҮБ-ын гишүүн байсан улс орнуудын төрийн далбааг бүгдийг нь авч явсан байдаг. Тухайн үед сансарт гарч, саран дээр буусан Монгол Улсын анхны төрийн далбаа өдгөө Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны архивт хадгалагдаж буй. Харин 1981 онд Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар сансарт нисэхэд манай орны төрийн далбаа хоёр дахиа сансарт гарч байжээ.
Үүнээс хойш 38 жилийн дараа буюу 2019 онд Скайтел компани 20 жилийн ойгоо тохиолдуулан долдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын төрийн далбаа, Скайтел ХХК-ийн далбааг хамтад нь агаарын бөмбөлөгт бэхэлж задгай сансарт хөөргөв. Тусгай зориулалт бүхий агаараар дүүргэсэн бөмбөлөг 2 цагийн турш амжилттай хөөрч дэлхийн агаар мандлаас гаран, 33 мянган метрийн өндөрт хүрч чадсан бөгөөд манай орны төрийн далбаа дахин сансарт гарсан тэмдэглэлт үйл явдал тохиолоо.
Энэхүү үйл ажиллагааг Скайтел ХХК, MARSA нийгэмлэг, Монгол Коосен технологийн коллеж, Японы Чибагийн технологийн их сургууль хамтран зохион байгуулав.
Тус бөмбөлгийг сансар дахь эгэл биетийн судалгааны зорилгоор манай орноос 28 дахь удаагаа хөөргөж буй нь энэ бөгөөд судалгааны хэтийн зорилго нь Монгол Улсад сансрын судалгаа, хөгжүүлэлтийн чөлөөт бүс байгуулахад оршиж буй юм.
04 03/2024
01 02/2024
16 01/2024