СКАЙтелийн хэрэглэгчид НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд дата ТӨЛБӨРГҮЙ

2019-07-23 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтелийн хэрэглэгчид ebarimt.mn цахим хуудас болон ebarimt аппликэйшнд нэвтрэхэд 3G сүлжээнд дата ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байсан бол өнөөдрөөс эхлэн 4G LTE сүлжээнд ч дата төлбөр бодогдохгүй болсныг дуулгахад таатай байна. Энэ бол СКАЙтел ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэглэгчдэдээ чиглэсэн олон үйлчилгээг цаг тухай бүрд нь нэвтрүүлсээр байдгийн тод жишээ юм.

Та нэгжгүй, дата багцгүй байсан ч НӨАТ-ын баримтаа дараа бүртгүүлнэ гэж далд хийх шаардлагагүй, хүссэн үедээ гар утаснаасаа шууд бүртгүүлээрэй.