04 03/2024
Скайтел компани МУ-ын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлэн, 2019 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгарлаа.
Хэрэглэгчидтэйгээ хамтдаа 20 жилийг үдсэн үүрэн телефоны анхдагч операторын хувьд 2004 оноос эхлэн энэхүү томоохон шалгаруулалтад амжилттай оролцож тогтмол тэргүүлэх байранд шалгарч байгаа бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжил, харилцаа холбооны салбарт үргэлж шинэчлэлтийг хийж, салбарын байгууллагуудаа түүчээлэн ажилладаг нь энэхүү шагналыг тогтмол хүртэх үндэслэл болсон юм.
“ТОП 100” шагналыг эздийг тодруулахдаа аж ахуй нэгжийн татвар төлөлтөөс гадна нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгодог уламжлалтай юм.
04 03/2024
01 02/2024
16 01/2024