ХАМТАРСАН КАРТААР ЦЭНЭГЛЭЭД КИНО ҮЗЭЭРЭЙ

2019-05-09 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙТЕЛ, АПУ, ИМАРТ, ШУНХЛАЙ-н хамтарсан бэлэгтэй карт худалдаанд гарлаа. 6’000₮,10’000₮-ийн  карт бүр бэлэгтэй бөгөөд үйлчилгээний төрлөөсөө хамааран дараах урамшууллыг давхар авах боломжтой. 

СКАЙтелийн бүх салбарууд болон карт борлуулах цэгээс хамтарсан бэлэгтэй картаа худалдан аваад урамшууллын эзэн болоорой.

Бэлгэнд:

Имартын “NO brand”-ийн амттанууд, АПУ-ийн бүтээгдэхүүн, Шунхлайгийн шатахууны эрхийн бичиг, СКАЙтелийн дата эрх зэрэг хэрэгцээт бэлгүүд эздээ хүлээн байршсан байгаа. Та зөвхөн хусаж арилгахад л хангалттай. 

Бэлгээ хэрхэн авах вэ?

Та Имарт болон СКАЙтелийн өөрт ойрхон үндсэн салбаруудаас хожсон бэлгээ аваарай.

Санамж:

·        Хэрэглэгч та бэлгээ авахдаа цэнэглэгч картаа авчрахаа мартуузай.

·        Скаймедиа бонус дансаа цэнэглэлт хийснээс хойш 15 хоногт ашиглана.

Картын төрөл

Урамшуулал

6,000₮

6,000₮ үндсэн данс + 4,000₮ бонус данс

10,000₮

10,000₮ үндсэн данс + 15,000₮ бонус данс