МОНГОЛДОО БАГЦЫН ХЭРЭГЛЭГЧИД 4G LTE ДАТАГАА ХУВААЛЦААРАЙ

2019-03-26 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Дараа төлбөрт үйлчилгээний МОНГОЛдоо багцын хэрэглэгчид багцад дагалдах дата эрхээ СКАЙтелийн дугаарт хуваалцах боломжтой.

Дэлхий даяар шинэ үеийн дижитал хэрэглээ хурдацтай хөгжиж буй өнөө үед үнэ цэнэтэй хором мөч бүхнийг дотны хүмүүстэйгээ цаг алдалгүй хуваалцах, найдвартай, бодит харилцааг бий болгох үүднээс 4G LTE сүлжээний дата эрхээ хайртай, дотны хүмүүстэйгээ хуваалцаж, нэг талаар бусдад хэрэгтэй зүйлээр нь туслан урамшуулах нөгөө талаар өөрийн хэрэглэж, амждаггүй дата үлдэгдлээ бүрэн ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Та сар бүр 8GB дата ашиглах эрхтэй МОНГОЛдоо 40 багцын хэрэглэгч хэдий ч таны сарын дундаж дата хэрэглээ 5GB байж болох юм. Тэгвэл та хэрэглэж амждаггүй 3GB датагаа гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Дата хуваалцах үйлчилгээний нөхцөл:

Дата хэрхэн хуваалцах вэ?

МОНГОЛдоо багцын хэрэглэгчид сарын дата эрхээ СКАЙтелийн дугаарт 3 удаа хуваалцах боломжтой. Датаа эрхээ хуваалцахдаа:

Санамж:

  • Хуваалцах боломжит дата хэмжээ 100MB, 300MB, 500MB, 800MB, 1GB, 2GB байна.
  • МОНГОЛдоо багцын хэрэглэгч сард 3 хүртэл удаа дата шилжүүлэх буюу хүлээн авах боломжтой.
  • Хүлээн авсан датагаа 4G LTE болон 3G сүлжээнд сарын сүүлийн өдөр хүртэл ашиглана.
  • Таны хуваалцсан дата үйлчилгээний шимтгэл нь сарын төлбөр дээр нэмэгдэж тооцно.
  • Таны хуваалцсан дата тутмын үйлчилгээний шимтгэл 500₮ байна.