04 03/2024
Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв” НҮТББ-ын санаачилгаар, Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэдийн дэмжлэгтэйгээр баригдсан хоёр давхар барилгыг түшиглэн Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр тус улсад суралцаж магистрын зэрэг хамгаалсан 6 оролцогч санаачлан Монголын анхны жишиг Иргэний номын санг нээлээ.
Австралийн засгийн газар, Зориг сангаас хамтран зохион байгуулж буй хөтөлбөрийн хүрээн дэх “Beyond books” төсөл нь хүүхэд, залуус, олон нийтийн хөгжлийг дэмжиж, тэдэнд зориулсан эрүүл аюулгүй орчинг бүтээлцэх, амьдрах нөхцөл боломжоос шалтгаалан сурч хөгжих нөхцөл нь хангагдахгүй байгаа хүүхдүүдэд зориулан орчин үеийн жишиг номын сан байгуулах зорилготой юм.
СКАЙтел групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэгээлэг, оюунлаг үйлсийг ивээн тэтгэснээр Чингэлтэй дүүргийн 17,18-р хорооны сургуулийн насны 5434 хүүхдийн хичээлийн хоцрогдлыг бууруулах, тэдний чөлөөт цаг ашиглалтыг үр дүнтэй зөв өнгөрүүлэх, аюулгүй тавтай орчинд хичээл давтах, ном унших, мэдээлэл солилцох орчин бүрдүүлж, хүүхдүүдийн нийгэмших оролцоо дээшилж, хөтөлбөр сургалтуудад хамрагдах давуу талыг бий болгосон ач холбогдолтой бүтээлч үйлс боллоо.
СКАЙТЕЛ ИРЭЭДҮЙГ ӨНГӨЛНӨ
04 03/2024
01 02/2024
16 01/2024