УЛААНБААТАР БАРИЛГА 2019 ҮЗЭСГЭЛЭНД – СКАЙМЕДИА ОРОЛЦОЖ БАЙНА

2019-03-22 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар барилга-2019” үзэсгэлэн 2019 оны 3 сарын 22-ны өдөр Мишээл экспо худалдааны төвд нээлтээ хийлээ.  Энэхүү үзэсгэлэнгээр Монгол Улсад барилга угсралт, орон сууцын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн энэхүү салбарт ажиллах хүчний зуучлал, барилга орон сууц захиалга, барилгын гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд сурталчилан таниулах зэрэг өргөн боломжуудыг оролцогч байгууллагууддаа олгож байгаа юм.

Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙмедиа корпораци нь уг үзэсгэлэнд оролцсоноор орчин үеийн дэвшилтэт техник, технологи буюу мэдээлэл харилцаа холбооны цогц шийдэл болох өндөр хурдны интернет, IPTV, скаймедиа гуравласан үйлчилгээний талаарх мэдээллийг танилцуулж, сүлжээ орсон шинэ байрны худалдан авагчдаас захиалгыг аван, олон нийтэд сурталчилан мэдээлэх зорилготой оролцож байгаа билээ.

“Улаанбаатар барилга-2019” үзэсгэлэн 2019 оны 3 сарын 22-25-ны хооронд Мишээл экспо худалдааны төвд болох бөгөөд барилга орон сууцны худалдаа эрхлэгч, байгууллагууд, хувь хүмүүс та бүхний сонирхол, хэрэгцээнд нийцсэн, баялаг, шинэлэг, сонирхолтой агууламж бүхий контенттой, багц бүтээгдэхүүнүүдийн  хамгийн хэмнэлттэй үнэ, урамшуулал, төрөл бүрийн бэлэгтэй СКАЙмедиа үйлчилгээг хүрэлцэн ирж сонирхоорой.

СКАЙмедиа корпораци ХХК