04 03/2024
“Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан Скайтел групп хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх талаар хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх, зөв сонголтоор худалдан авалт хийхэд нь туслах, компанийн шинэ бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдэд сурталчилах зорилгоор хэрэглэгчийн нээлттэй өдөрлөгийг 2019.03.15-ны өдөр зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 3 сарын 15-ны 12:00 цагаас Скайтел Плаза үйлчилгээний төвд зохион байгуулагдсан арга хэмжээнд Скайтел компаний удирдлагууд, компанийн хэрэглэгчийн эрх ашгийн зөвлөлийн төлөөллүүд оролцож үүрэн холбооны хэрэглэгчдэд түгээмэл тохиолддог асуудлаар хэрэглэгчдийнхээ санал хүсэлт, гомдлыг нээлттэй хүлээн авч мэдээлэл өгөн шийдвэрлэж , бүтээгдэхүүн үйлчилгээний хаврын шинэ урамшууллын танилцуулга хийн, 4G LTE 1500₮ картаа бэлэглэлээ.
Мөн уг арга хэмжээнд НЗДТГ, ШӨХТГ, Нийслэлийн ХЭАХамгаалах Нийгэмлэгийн удирдлагууд оролцож үүрэн холбооны хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийллээ.
Скайтел групп нь хэрэглэгчдийнхээ дуу хоолойг хүндэтгэлтэйгээр сонсон хүлээн авч, эрх ашгийг дээдэлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартын дагуу үйлчилгээний чанарын өндөр түвшинд үзүүлэн, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тэргүүнд чухалчлан ажиллаж байна. Үүрэн холбооны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдол, талархлыг Скайтелийн дугаараас 1515 руу үнэ төлбөргүйгээр, бусад операторын дугаараас 18001515 руу холбогдон мэдээлж, шийдвэрлүүлэх ба Скаймедиа үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдол, талархлыг Скайтелийн дугаараас 1520 руу үнэ төлбөргүйгээр, бусад операторын дугаараас 76769000 руу холбогдон мэдээлж, шийдвэрлүүлэх боломжтой юм. Түүнчлэн www.skytel.mn хуудас, Facebook, Twitter, Instagram зэрэг нийгмийн сүлжээний албан ёсны сувгууд танд 24 цаг нээлттэй байна.
СКАЙтел ирээдүйг өнгөлнө
04 03/2024
01 02/2024
16 01/2024