TOYOTA PRIUS 30 АВТОМАШИНЫ ЯЛАГЧ ТОДОРЛОО

2018-12-17 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

2018 оны 3 сараас эхэлсэн СКАЙдилерүүдийн дунд зарласан өөрийн фэйсбүүк чатаараа болон гар утсаараа борлуулалт хийнгээ энэхүү болзолт уралдаанд оролцож, #Samsung_Galaxy_A8#Samsung_J3 ухаалаг гар утас, #Гадаадад_аялах_эрх зэрэг олон шагналын эзэд тодорсоноос супер шагнал буюу TOYOTA PRIUS 30 автомашины ялагчаар Өмнөговь аймгийн Манлай сумын гэрээт борлуулагч Д.Туул, гадаад аялах эрхээр Завхан болон Дорнод аймгийн гэрээт борлуулагч Б.Хоролбадам, Ш.Алтаннавч / нэр/, Huawei Mate 20 Lite утасны ялагчаар УБ хотын гэрээт борлуулагч Д. Рэнцэнхорлоо, Б.Доржрогчоо нар тодорч шагналаа гардан авлаа.

Мөн 500,000₮, 100,000 ₮  ялагч болон бусад шагналын эзэн болсон бүх азтангууд, идэвхтэй оролцсон нийт Скайдилерүүддээ баярлалаа.

СКАЙтелийг сонгосон таныг азын тэнгэр ашид ивээж адтай, одтой, хийморьтой байхыг хүсье.