SHAKE & WIN ЦЭСНИЙ 50 КИНОГ 100% ХҮРТЭЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЗЭЭРЭЙ

2018-12-14 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Холливүүдийн шилдэг бүтээлүүдийг 100% хүртэл хөнгөлөлттэй үнээр санал болгож буй Видео сангийн Shake & Win цэсний бүх кино шинэчлэгдэж, баялаг сонголттой боллоо. Та дараах 2 хувилбарт урамшуулалт үнээр цэсэнд байршиж буй 50 киног үзээрэй.

100% хөнгөлөлттэй үзэх. Та СКАЙмедиа хэрэглэгчдэд зарлан явуулж буй Shake & Win урамшуулалд оролцоод контент үзэх эрх хожиж, кодоо оруулан дурын киногоо төлбөргүй үзэх боломжтой.

50% хөнгөлөлттэй үзэх. Shake & Win урамшууллаас контент үзэх эрх хараахан хожоогүй байгаа бол кино тус бүрийг 2500₮-өөр түрээслэн үзэх боломжтой.

Shake & Win цэс 2018 оны 12-р сарын 31-нийг дуустал байрших ба та Холливүүдийн шилдэг уран бүтээлчдийн чансаатай бүтээлүүдийг дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн дуу оруулалт, хөнгөлөлттэй үнээр амжиж үзээрэй.

Shake & Win урамшууллын талаар мэдээлэл авах бол энд дарж танилцана уу.

Онцлох контентууд:

13 Hours

2012 он, Ливи улсын Бенгази хот. Алан хядагч бүлэглэлийн ажиллагаа явагдаж байлаа. Тусгай хүчний дайчид үйл явдалд оролцохгүй байх цэргийн тушаалтай. Гэвч хэрэг явдал олон арван хүнд заналхийлэх үед тэр 6 тушаалаа дагах уу, хүн чанартаа хөтлөгдөх үү гэдэг хэцүү шийдвэр гаргана.

Action Point

Юу ч хийхээс сийхгүй өвгөн Диси зээ охиндоо залуудаа ажиллуулдаг байсан нэгэн тоглоомын газрынхаа талаар ярьж өгнө. Огт дүрэм журамгүй, хараа хяналтгүй түүний тоглоомын газар осол аваар, гэнэтийн зүйлээр дүүрэн бөгөөд энд хэн ч уйдахгүй.

Ouija: Origin of Evil

1967 оны Лос Анжелес, 2 хүүхэдтэй залуухан бэлэвсэн эмэгтэй сүнс дуудан, арга засал хийх нэрээр луйврын бизнес хийж байв. Гэтэл Ouija нэртэй хөлөгт тоглоомыг санаандгүй ашиглаж эхэлснээр жинхэнэ муу ёрын сүнсийг дуудаж, бага охинд нь чөтгөр шүглэнэ. Нуруу хүйт даам аймшигт мэдрэмжийг энэхүү бүтээлээс хүлээн авна уу.

The Big Short

2000-аад онд хэсэг залуус тун удахгүй дэлхийг хамарсан эдийн засгийн хүчтэй хямрал болохыг урьдчилан тооцоолж, энэ боломжийг ашиглан асар их мөнгө олохоор төлөвлөнө. Тэд хэний ч санаанд оромгүй гайхалтай санаа боловсруулах ба тооцоолсон ёсоор ч 2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал болсон билээ.

Darkest Hour

Дэлхийн 2-р дайны үе, Нацистууд ялагдашгүй мэт давшсаар, туйлдсан Баруун Европын хувь тавилан Британий шинэхэн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн гарт дэнжигнэнэ. Түүнд тун бэрх даалгавар тулж ирсэн нь Гитлерт бууж өгөн ард түмнээ аврах уу эсвэл үндэстэн даяараа эцсээ хүртэл тэмцэх үү гэдэг сонголтыг хийх байлаа.

Fantastic Beasts and Where to Find Them

Харри Поттероос 70 жилийн өмнөх Шидтэний ертөнцөд өрнөсөн адал явдалд таныг урьж байна. Дүрэм, журамд баригдах дургүй шидэт амьтад судлаач Ньют Скамандер алдагдсан амьтдынхаа эрэлд гарах ба энэ үед хар хүчний шидтэн Гринделвалд аажмаар хорт санаархалдаа бэлдэж эхэлнэ.

Home

Харь гарагийн өхөөрдөм, дэггүй О өөрийнхнөөсөө зугтаж яваад манай дэлхийд ирж, Тип хэмээх бяцхан охинтой танилцан, нөхөрлөх болно. Типтэй хамтдаа олон хөгжилтэй адал явдал туулсны дараа О бусдаас өөр байх, алдаж эндэх гэдэг бүгдэд байдаг чанар болохыг мөн бие биеийнхээ ертөнцөд гэрэл нэмснээр "Гэр" гэдэг үгийг утгыг ойлгож эхэлнэ.

Ingrid Goes West

Сошиал сүлжээнд хэт донтогч Ингрид бүсгүй дандаа өөрт нь Like дардаг инстаграмын найз нь хуримандаа уриагүйгээс болж маш ихээр гомдож, сэтгэцийн өвчтөн гэх хүртлээ нэр зүүнэ.  Удалгүй тэр Инстаграмд дахин шинэ "сайн" найзтай болох ба түүнтэй уулзахаар Лос-Анжелесыг зорьсноор сошиал медиа ашиглан хүний бараан талыг шүүмжилсэн хөгжилтэй атлаа эмгэнэлтэй адал явдал эхэлнэ.

Mother

Буйдхан газар аз жаргалтай амьдарч буй хос дээр урилгагүй гэнэтийн зочид ирснээр тэдний амар тайван байдал алдагдаж, ёрын зүйлс тохиолдох болно. Жинхэнэ кино фанат, тэр тусмаа сэтгэхүйн аймшиг, триллер, нууцлаг кино сонирхогчдын заавал үзэх бүтээл.

Murder on the Orient Express

Зорчиж явсан галт тэрэгт нь хүн амины хэрэг гарснаар зартай мөрдөгч Херкул алуурчныг олох үүрэг авна. Гэвч хэргийн зангилаа улам ээдрээтэй болж, олон хэргийг төвөггүй илрүүлж явсан хашир мөрдөгчийн өөртөө итгэх итгэл алдрах болно. Таныг хором ч уйдаахгүй сонирхолтой адал явдлыг таалан үзээрэй.

Sing

Амьтдын хотын нурах дөхсөн театрын эзэн коала баавгай хайртай театраа аврахын тулд нэгэн арга сэдсэн нь өндөр шагналын сантай дууны тэмцээн зохиох байлаа. Тэмцээн ч зарлагдаж, олон авьяаслаг амьтад оролцож, дуу хуур дүүрэн адал явдал өрнөх болно.

The Seagull

Жүжигчин бүсгүй Ирина өөрийн ах Петрийнд нэрд гарч яваа зохиолч Борисыг дагуулан айлчилна. Гэтэл нутгийн гэнэн цайлган Нина охин залуу зохиолч Борист дурлаж, харин Иринагийн хүү Константин Нинад дурласнаар эмгэнэлт түүх өрнөнө. Киног Оросын нэрт зохиолч А.П.Чеховын "Цахлай" жүжгээс сэдэвлэн бүтээжээ.

Thoroughbreds

Хүнд бэртсэн морио хутгалж, хөнөөн, амьтдад ёс бус хандсан хэргээр эрхээ хасуулсан Аманда охин ямар ч сэтгэл хөдлөлгүй нэгэн. Олон жилийн дараа уулзсан түүний багын найз Лили нь  хойд эцэгтэйгээ таарамжгүй нэгэн ба тэд эхэндээ үл ойлголцох ч удалгүй санаа нийлж эхэлнэ. Эцэст нь тэд нэгэн аймшигт төлөвлөгөө сэдэж, ямар ч үнээр хамаагүй биелүүлэхээр шийдсэнээр бараан комеди үргэлжилнэ.