ДАВХАР БЭЛЭГТЭЙ ШИНЭ ЖИЛИЙН УРАМШУУЛАЛ

2018-12-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтел, АПУ Дэйри, Имартын хамтарсан бэлэгтэй 6’000₮, 10’000₮-ийн тусгай загварын цэнэглэгч картуудаар цэнэглээд iPhone Xs, iPad, Huawei P20 Pro гар утас болон АПУ компанийн болон “No brand”-ийн бүтээгдэхүүн, Имартаар үйлчлүүлэх 300’000₮-ийн эрхийн бичиг зэрэг төрөл бүрийн бэлэгүүдтэй  картууд нэмэлтээр шинэ жилийн бэлэгтэй урамшууллаа дэлгэж байна.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч 6000₮, 10000₮ картаар цэнэглээд 60,000-100,000 хүртэлх бонус нэгж, 6GB- 10GB датаг шинэ жилийн бэлгэнд авна.

Цэнэглэгч карт бүр давхар бэлэгтэй.

Бэлгээ хаанаас авах вэ?

Картын зүүн талд байрлах бэлэгтэй тасалбарыг хайчилж, аваад өөрт ойр байрлах Имартын болон СКАЙтел үйлчилгээний үндсэн салбараас авах боломжтой.

Санамж: Бэлэгтэй тасалбар таны үйлчлүүлсэн салбарт үлдэх тул та үйлчлүүлэхийн өмнө картан дээрх нууц дугаараар дансаа цэнэглэхээ мартуузай.