СКАЙМЕДИА - СЭЛЭНГЭ АЙМАГТ

2018-12-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙмедиа үйлчилгээ Сэлэнгэ аймагт нэвтэрсэнтэй холбоотой нээлтийн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Сайхан сумдад амжилттай болж өнгөрлөө.

СКАЙмедиа гуравласан үйлчилгээг өрх бүрт хүргэхийн төлөө өндөр хурдны өргөн зурвасын 7,800 гаруй км үргэлжлэх шилэн кабелийн сүлжээг Улаанбаатар хот, түүний алслагдсан дүүргүүд, орон нутагт Дархан, Эрдэнэт, Замын Үүд, Сайншанд сумын орон сууцны байранд хүргэлээ. Бид сүлжээний цар хүрээгээ тэлэн өнгөрсөн 6 сард Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар, Сайхан суманд СКАЙмедиа гуравласан үйлчилгээ нэвтрүүлээд байна.

Энэ удаад Сэлэнгэчүүддээ зориулж Скаймедиа төхөөрөмжийн болон холболтын хураамжаа 0₮, мөн HBO олон ангит кино багц болон Кино галарей үйлчилгээг 2019.02 сарыг дуустал үнэгүй ашиглах эрх зэрэг онцгой урамшууллыг бэлэглэлээ.

Нээлтийн үеэр Холливүүдийн алдарт кинонуудыг  тухлан үзэж, зохиолын дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэг, “Fire” , Отгонболор /Extacy/, Идэрмаа /Voice of Mongolia/ зэрэг Монголын хамтлаг дуучидтай нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүллээ.

Энэ үеэр үзэгчдийн дунд сугалаа явуулж азтан тодруулан Samsung 32 инч зурагт, Samsung J4 гар утас зэрэг олон шагналыг гардууллаа.

SHAKE&WIN - СКАЙмедиатай үргэлж хамтдаа - ҮЗ СЭГСЭР ХОЖ дэлгэрэнгүйг энд дарж үзээрэй.